Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Соёл, спорт

Н.Ганбаяр, Э.Дэлгэрмаа нар хүрэл медалийн төлөө барилдана

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Н.Ганбаяр, Э.Дэлгэрмаа нар хүрэл медалийн төлөө барилдана
Н.Ганбаяр, Э.Дэлгэрмаа нар хүрэл медалийн төлөө барилдана. Зураг: МҮОНРТ

Японы Нагоя хотноо үргэлжилж байгаа Азийн наадмын чөлөөт, сонгомол бөхийн төрөл өнөөдөр эхэллээ. Сонгомол бөхийн 67 кг, 87 кг, 130 кг болон эмэгтэй чөлөөт бөхийн 68 кг-ын жингийн барилдаанууд болсон юм.

825293004_1580156260820745_6900539231204075947_n

Сонгомол бөхийн 67 кг-ын жинд зодоглосон Намсрайн Ганбаяр эхний даваанд Индонезийн Мухаммад Альянсяхыг 3:1-ээр илүүрхсэн. Улмаар хоёрдугаар тойрогт Японы Кётаро Согабэд 2:10-аар ялагдсан.

Ингээд манай тамирчин хүрэл медалийн төлөө Казахстаны Мейржан Шермаханбеттай хүч үзэхээр боллоо. Медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 17:07 цагт эхэлнэ.

829658460_1627311845771154_169408105809973704_n

Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд зодоглосон Энхсайханы Дэлгэрмаа эхний даваанд хийлээд хоёрдугаар тойрогт Японы Иши Амитай барилдаж оноогоор цэвэр ялагдсан юм.

Гэхдээ дагах барилдаанд Казахстаны Жамила Бакбергановаг 6:0-ээр ялснаар хүрлийн төлөө БНХАУ-ын Шиа Лонтой Улаанбаатарын цагаар 18:28 цагт барилдахаар болжээ.

Хуваалцах