Нийслэлд борлуулагдаж байгаа АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна
Мэдээллийн алба

Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-аас Нийслэлд борлуулагдаж байгаа ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна.
Энэ хүрээнд 2026 оны есдүгээр сарын 28- 30-ны өдрүүдэд УБ хотод үйл ажиллагаа явуулж байгаа ШТС-үүдээс түүврийн аргаар К2 (энгийн) болон К5 (Евро-5) ангиллын АИ-92 автобензиний дээж авч, АМГТГ-ын Уул уурхай, газрын тосны төв лабораторид шинжлүүлээ.
Лабораторийн шинжилгээний дүн:
1. К2 /Энгийн/ АИ-92 бензин
Түүврийн аргаар сонгогдсон ШТС-үүд: Сод монгол ХХК (ШТС-121), Монсуль ХХК (ШТС-34), Тэс петролиум ХХК (ШТС-30)
Октаны тоо: 93 (Стандарт: ≥ 92)
Хүхрийн агууламж: 157–170 мг/кг (Стандарт: ≤ 500 мг/кг)
Шинжилгээний дүнгээр октаны тоо 93, хүхрийн агууламж 157–170 мг/кг хооронд гарч техникийн шаардлага буюу стандартад бүрэн нийцсэн байна.
2. К5 /Евро-5/ АИ-92 бензин
Түүврийн аргаар сонгогдсон ШТС-үүд: Тэс петролиум ХХК (ШТС-02), Сод монгол ХХК (ШТС-121)
Октаны тоо: 92, 95 (Стандарт: ≥ 92)
Хүхрийн агууламж: 4.4–10 мг/кг (Стандарт: ≤ 10 мг/кг)
Шинжилгээний дүнгээр октаны тоо 92, 95, хүхрийн агууламж 4.4–10 мг/кг буюу стандартад заасан хэмжээтэй гарч техникийн шаардлагыг бүрэн хангасан байна.

















