Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙН.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
1/5
Нийгэм

Нийтийн тээврийн автобусанд том овортой цүнх, үүргэвчээ урдаа барьж үйлчлүүлэхийг анхааруулав

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийтийн тээврийн автобусанд том овортой цүнх, үүргэвчээ урдаа барьж үйлчлүүлэхийг анхааруулав
Нийтийн тээврийн автобусанд том овортой цүнх, үүргэвчээ урдаа барьж үйлчлүүлэхийг анхааруулав. Зураг: МҮОНРТ

Нийслэл хотын нийтийн тээврийн салбарынхан долоо хоногт 4 сая орчим иргэнд үйлчилдэг бол өдөрт 1,160 гаруй автобус явдаг байна.

Тус салбарынхан автобусанд том овортой цүнх, үүргэвчээ урдаа барьж зорчихыг иргэдэд анхааруулав. Учир нь бага насны хүүхэд үүргэвчний цахилгаанд нүүрээ урсан тохиолдол цөөнгүй гарчээ.

Түүнчлэн өдөр бүр автобусыг угааж, үйлчилгээнд гардаг тул хог, хаягдлаа зориулалтын саванд хийж байхыг уриаллаа.

Иргэдээс нийтийн тээврийн автобусны үйлчилгээтэй холбоотой санал, гомдлыг70044040дугаарын утсаар хүлээн авч байгааг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэв.

Хуваалцах