Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Нийгэм

Э.Бат-Амгалан : "Солонго-1, 2" төслийн орон сууцны сонгон шалгаруулалт аравдугаар сардаа багтаж явагдана

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Бат-Амгалан : "Солонго-1, 2" төслийн орон сууцны сонгон шалгаруулалт аравдугаар сардаа багтаж явагдана
Э.Бат-Амгалан : "Солонго-1, 2" төслийн орон сууцны сонгон шалгаруулалт аравдугаар сардаа багтаж явагдана. Зураг: МҮОНРТ

"Солонго-1, 2" төслийн орон сууцны сонгон шалгаруулалтын талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан мэдээлэл өглөө.

"Солонго-1, 2" төслийн орон сууцны сонгон шалгаруулалт аравдугаар сардаа багтаж явагдана. Бичиг цаасны ажил нэлээд байгаа учраас холбогдох газруудтай үүрэг даалгавар өгсөн. Мөн Засгийн газрын хуралдаанаар орж журамд өөрчлөлт оруулах тогтоолын төслүүд бэлдэж байгаа.

Ингэснээр зорилтод бүлгийн иргэддээ нэг мөр ойлгомжтой мэдээллийг өгч, энэ ондоо багтааж орон сууцанд оруулна. Түрээслэх, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөлийн хэлбэр зэрэг олон төрөл байна. Иргэдийнхээ орлогод нийцүүлэхээр судлаад ажиллаж байна.

Үнийн хувьд 4.428.000 гээд гарсан байгаа. Гэхдээ үнийн асуудалд эргээд эцэслэсэн хариу өгнө. Ерөнхий сайдтай зөвлөлдсөний эцэст зорилтот бүлгийн иргэддээ хамгийн доод үнэлгээ хэд байхыг судалж байна. 10 дугаар сард сонгон шалгаруулалтаа зарлахдаа мкв-ийн үнээ зарлана.

"Солонго-1, 2" төслийн орон сууцыг Улсын комисс хүлээж авах ажил дуусаж байгаа. Гүйцэтгэх компани нь гадна талын гэрэлтүүлэг, зам зэрэг ажлууд хийгдэж байна. Аравдугаар сарын 15-нд бүх ажил дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ ондоо багтааж айлууддаа оруулахаар зорьж байгаа.

Түүнчлэн “Солонго-1, 2" төслийн орон сууцны сонгон шалгаруулалт оруулж өгнө гэх залилагчдаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Албан ёсоор Хот байгуулалт, барилга, “Төрийн орон сууцны корпорац” аравдугаар сардаа багтааж м.квадратын үнэ, сонгон шалгаруулалтыг ямар түвшинд, ямар бичиг баримт шаардлагатай талаар албан ёсны мэдээлэл өгнө”гэлээ.

Хуваалцах