Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙШинжээчид үйлдвэрийн зориулалттай мал, амьтны гаралтай өөх тос үйлдвэрлэгч ААН-үүдэд хянан магадлагаа хийлээ
1/3
Нийгэм

Сургалтын орчин, алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээг онцлов

ОБ
Онцгой Байдлын Ерөнхий Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сургалтын орчин, алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээг онцлов
Сургалтын орчин, алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээг онцлов. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Уул уурхайн 09 дүгээр анги, “Онцгой” тусгай хувцас хэрэгслийн туршилт үйлдвэрлэлийн төв-121 дүгээр анги болон Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст ажиллаж, үйл ажиллагаатай танилцан, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Уул уурхайн 09 дүгээр анги нь алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, сургаж, дадлагажуулах хүрээнд далд уурхайн сургалтын байгууламжийг ашиглалтад оруулж, нийгмийн баталгааг хангах, ажиллах орчин нөхцлийг сайжруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг энэ үеэр мэдээллээ.

“Онцгой” тусгай хувцас хэрэгслийн туршилт үйлдвэрлэлийн төв-121 дүгээр анги нь  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 141 дүгээр зарлигаар шинэчлэгдэн батлагдсан өвлийн хувцасны үйлдвэрлэлийн явц, чанар, стандартын хэрэгжилт болон ангийн хүчин чадлыг өргөтгөх ажлын явцын талаар танилцуулсан юм.

Хошууч генерал Г.Ариунбуян, Онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, хууль, эрх зүйн орчин, гадаад хамтын ажиллагаа, төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, алба хаагчдын ёс зүй, бэлтгэл бэлэн байдал, ур чадварыг дээшлүүлэх үүрэг чиглэл, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Хуваалцах