Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Нийгэм

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:29-30-нд шилжих шөнө Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн сумдын нутаг, 30-ны өдөр Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, алсын барааны харагдац муудаж болзошгүйг анхааруулж байна.

09-р сарын 29-ний 20 цагаас 09-р сарын 30-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас:Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүтэй. 29-30-нд шилжих шөнө Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар, 29-ний өдөр Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар 0.0-3.0 мм бороо, нойтон цас, цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи:29-30-нд шилжих шөнө ихэнх нутгаар баруун хойноос, 30-ны өдөр нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Говь-Алтайн нуруу, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 11 хэм хүйтнээс 16 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 5 хэм хүйтнээс 10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө Алтай,Хангай,Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 3-8 хэм,Эхийн голын Баянбүрд орчмоор 15-20 хэм,бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Шөнөдөө үүл багасна, хур тунадас орохгүй. Өдөртөө их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8 хэм хүйтнээс 10 хэм, бусад хэсгээр 5 хэм хүйтнээс 7 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Шөнөдөө үүл багасна, хур тунадас орохгүй. Өдөртөө их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6 хэм хүйтнээс 8 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, хур тунадас орохгүй. Өдөртөө их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7 хэм хүйтнээс 9 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.

2026 оны 10-р сарын 01-нээс 2026 оны 10-р сарын 05-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв09-р сарын 30-наас 10-р сарын 01-нд шилжих шөнө Увсын зарим сумд, Завхан, Хөвсгөлийн хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар, 01-ний өдөр Увс, Хөвсгөлийн зарим сумд, Завхан, Булганы хойд сумдын нутгаар, 01-02-нд шилжих шөнө Архангайн ихэнх сумд, Завханы зүүн, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун сумд, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим сумдаар, 02-ны өдөр Архангай, Дорноговийн ихэнх сумд, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Дундговь, Төв аймгийн зарим сумдын нутгаар, 03-нд Төв, Дундговийн зарим сумд, Дорноговь, Сүхбаатарын ихэнх сум нутгаар 0.0-6.0 мм бороо, нойтон цас орно. Салхи 01-нд Алтайн салбар уулс болон тал газрын нутгаар, 02-нд Алтайн уулархаг нутаг, говь, хээрийн нутгаар, 03-нд говийн бүс нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд шөнөдөө хүйтэн хэвээр Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 10-15 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна. 03-д нутгийн баруун хэсгээр, 04-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

Хуваалцах