Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Нийгэм

Цэргийн албаны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 15-25-ны өдрүүдэд явагдана

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэргийн албаны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 15-25-ны өдрүүдэд явагдана
Цэргийн албаны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 15-25-ны өдрүүдэд явагдана. Зураг: МҮОНРТ

2026 оны хугацаат цэргийн албаны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 15-25-ны өдрүүдэд явагдана.

Дотоодын цэргийн байгууллага нь хугацаат цэргийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, бэлтгэл эзэмшүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн чиг баримжаа олгох, цэргийн алба хаах хугацаандаа мэргэжил эзэмших, өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Хугацаат цэргийн алба хаагчдыг “Цагдаа”, “Цагдаа-жолооч”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжлийн сургалтад хамруулан сургаж, цэргийн алба хаасны дараа Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүнд ажиллах боломжийг бүрдүүлдэг.

Мөн хугацаат цэргийн алба хаагчдад тээврийн хэрэгслийн “А”, “В” ангиллын жолоодох эрх олгох сургалтыг зохион байгуулж, холбогдох шалгалтад тэнцсэн алба хаагчдад жолооны үнэмлэх олгуулах ажлыг зохион байгуулж байна.

Орчин үеийн техник, технологийн хөгжилтэй уялдуулан дрон жолоодлогын сургалтыг байгууллагын хэмжээнд зохион байгуулж, хугацаат цэргийн алба хаагчдад нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг удирдах анхан шатны мэдлэг, практик ур чадвар эзэмшүүлэн сургаж байна.

Дотоодын цэрэгт алба хааснаар эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ мэргэжил эзэмшиж, мэдлэг, ур чадвараа хөгжүүлэн, цаашдын ажил, амьдралынхаа гарааг эхлүүлэх боломжтой юм.

Хуваалцах