Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Нийгэм

Улсын хэмжээнд 362.8 мянган толгой мал хорогдсон байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улсын хэмжээнд 362.8 мянган толгой мал хорогдсон байна
Улсын хэмжээнд 362.8 мянган толгой мал хорогдсон байна. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд 2025 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 25.3 сая хээлтэгч малын 19.4 сая (76.7%) нь 2026 оны эхний 9 сарын байдлаар төллөсөн байна. Эм хонины 8.9 сая буюу 80.4 хувь, эм ямааны 7.6 сая буюу 75.9 хувь, ингэний 88.2 мянга буюу 45.5 хувь, үнээний 1.6 сая буюу 72.5 хувь, гүүний 1.2 сая буюу 67.3 хувь нь төллөсөн байна.

Гарсан төлийн 98.7 хувь буюу 19.2 сая төл  бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 1.9 (8.9%) саяар буурсан байна. Гарсан хурганы 98.8 хувь буюу 8.8 сая, ишигний 98.6 буюу 7.5 сая, тугалын 98.7 хувь буюу 1.6 сая, унаганы 98.8 хувь буюу 1.2 сая, ботгоны 99.2
хувь буюу 87.4 мянга нь бойжсон байна.

Том малын зүй бус хорогдол 2026 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 362.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 164.2 (82.7%) мянгаар нэмэгдсэн байна. Нийт хорогдол нь оны эхний  малын 0.6 хувийг эзэлж байна.Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч  үзвэл, ямаа 150.0 мянга, хонь 134.1 мянга, үхэр 46.3 мянга, адуу 31.8 мянга, тэмээ 532 толгой  тус тус хорогдсон байна. Нийт хорогдсон малын 37.0 хувийг хонь, 41.3 хувийг ямаа эзэлж байна.

Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд 2026 оны эхний  9 сарын байдлаар Өвөрхангай аймагт 96.9 (26.7%)  мянга, Увс аймагт 36.6 (10.1%) мянга, Булган аймагт 30.6 (8.8%) мянга, Төв аймагт 23.8 (6.6%)  мянга, Архангай аймагт 23.7 (6.5%) мянга,  Дундговь аймагт 19.9 (5.5%) мянга, Дорнод  аймагт 19.1 (5.3%) мянга, Сэлэнгэ аймагт 17.6  (4.8%) мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 73.9 хувийг эзэлж байна.

Улсын хэмжээнд 2025 оны эцэст тоологдсон 25.3  сая эх малын 75.2 мянга (0.3%) нь 2026 оны эхний 9 сарын байдлаар хорогдсон байна. Өвөрхангай, Төв, Дундговь, Хэнтий, Дорнод, Булган, Говь-  Алтай аймагт 3575-17657 толгой хээлтэгч мал хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 68.2 хувийг эзэлж байна.

Харин нийт 2356 толгой  хээлтүүлэгч хорогдсоны 1225 толгой нь ухна, 584 толгой нь хуц, 332 толгой нь бух, 211 толгой нь  азарга, 4 толгой буур байна.

Улсын хэмжээнд 2026 оны эхний 9 сарын байдлаар 12.8 мянган толгой мал өвчнөөр хорогдож, өмнөх оны мөн үеэс 8.7 (3.1 дахин) мянган толгойгоор өссөн байна. Хорогдсон нийт том малын 7.6 хувь нь бусад буюу чоно, баавгай, ирвэс зэрэг зэрлэг амьтанд бариулах, мөсөнд цөмрөх, хад асгаас унах, өлдөх, осгох зэрэг шалтгаанаар хорогдсон бол 88.9 хувь  нь аюулт үзэгдлээр, 3.5 хувь нь өвчнөөр хорогдсон байна.

Хуваалцах