Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙШинжээчид үйлдвэрийн зориулалттай мал, амьтны гаралтай өөх тос үйлдвэрлэгч ААН-үүдэд хянан магадлагаа хийлээ
1/3
Нийгэм

Өвлийн дугуй нь халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвлийн дугуй нь халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг
Өвлийн дугуй нь халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг. Зураг: МҮОНРТ

Хүйтний эрч чангарч, зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэж байгаа тул жолооч та өвлийн дугуйгаа сольж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг зөвлөж байна.

Өвлийн дугуй нь цас мөстэй замд барьцалдах чадвар сайтай. Бусад төрлийн дугуйтай харьцуулахад халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг.

Мөн өвлийн дугуйны арзгар хээ, ховил нь цастай замд туулах чадварыг сайжруулдаг.

Зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай бөгөөд хөлдөх, халтирах эрсдэлтэй. Ингэснээр зам тээврийн осол ихээр гарах нөхцөл бий болдог.

Иймд жолооч та автомашиныхаа өвлийн бэлтгэлийг сайтар хангаж замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцоно уу.

Хуваалцах