Шууд Chart

Үндэсний радио /архив/ Архив бичлэг: 2026-01-08 09:25:00- “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг. “Судлаачийн цаг” буланд “Бичил эхийн задлал” цувралаар Дорнын их яруу найрагч, Төрийн хошой шагналт Бэгзийн Явуухулангийн “Нүүдэлчний намар” шүлгийн тухай ярилцана. Нэвтрүүлэгт Шинжлэх Ухааны доктор Дийзгарын Баттогтох оролцоно. “Хөх дурсгал” буланд: МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессор, доктор, Осакагийн их сургуулийн зочин багш Бямбажавын Түвшинтөгс “Монголчуудын түүхэн дэх бичиг үсгийн дурсгал” сэдвээр мэдээлэл өгнө. “Зүйр үгийн тайлбар” буланд: ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Санжпэрлээгийн Энхжаргал “Үд болтол унтаж үхрийн дуунаар сэрэх” хэмээх үгийн утга тайлбарлана. “Мартагдсан монгол үг” буланд: “нанчимаг” гэдэг үгийн утга тайлбарлана. “Үгийн утга тайлал” буланд: “богоч” хэмээх үгийн тухай тайлбарыг хүргэнэ.

Энэ 7 хоногийн хөтөлбөр

2025-12-29 Даваа гараг
2025-12-30 Мягмар гараг
2025-12-31 Лхагва гараг
2026-01-01 Пүрэв гараг
2026-01-02 Баасан гараг
2026-01-03 Бямба гараг
2026-01-04 Ням гараг
2026-01-05 Даваа гараг
2026-01-06 Мягмар гараг
2026-01-07 Лхагва гараг
2026-01-08 Пүрэв гараг
2026-01-09 Баасан гараг
2026-01-10 Бямба гараг
2026-01-11 Ням гараг