Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙШинжээчид үйлдвэрийн зориулалттай мал, амьтны гаралтай өөх тос үйлдвэрлэгч ААН-үүдэд хянан магадлагаа хийлээ
1/3
Соёл, спорт

“Айчи-Нагоя 2026” Азийн XX наадамд шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ мордлоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Айчи-Нагоя 2026” Азийн XX наадамд шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ мордлоо
“Айчи-Нагоя 2026” Азийн XX наадамд шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ мордлоо. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид Айчи-Нагоя 2026 Азийн XX наадамд оролцохоор өнөөдөр Япон улсыг зорилоо.

Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий менежер Б.Энхбаяр тэргүүтэй үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд эрэгтэй багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Г.Амархүү, эмэгтэй багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, дасгалжуулагч Б.Одончимэг, Сонгомол бөхийн шигшээ багийн дасгалжуулагч С.Мөнхсүх, шигшээ багийн эмч С.Даваасүрэн нар багтаж байна.

ЭРЭГТЭЙ БАГ:

  • 57 кг. М.Даваабанди

  • 65 кг. А.Анх-Эрдэнэ

  • 74 кг. Т.Тулга

  • 86 кг. О.Сүлдхүү

  • 97 кг. Г.Ганхуяг

  • 125 кг. Б.Намбардагва

  • ЭМЭГТЭЙ БАГ:

  • 50кг. Б.Мөнхнар

  • 53кг. Б.Отгонтуяа

  • 57кг. Б.Хулан

  • 62кг. Т.Алтжин

  • 68кг. Э.Дэлгэрмаа

  • 76кг. Э.Даваанасан

  • СОНГОМОЛ:

  • 67кг Н.Ганбаяр

  • 87кг Г.Төрболд

  • 130кг Б.Намбардагва

  • 60кг М.Даваабанди

  • 77кг Т.Боргил

  • 97кг Г.Ганхуяг нар тус тус барилдана.

Хуваалцах