Алтан цомын багууд 8 бөхөө шууд сонгоно
Мэдээллийн алба

Монгол бөхийн өрсөлдөөн, багийн спортын өөрийн гэсэн өнгийг тодорхойлж буй “Алтан цом” барилдааны 2026–2027 оны шинэ улирлын бэлтгэл ажил үргэлжилж байна.
2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Алтан цом”-ын барилдаанд оролцох багуудын хоёр дахь уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтаар “Алтан цом”-ын шинэ улирлын барилдааны журмыг хэлэлцэн эцэслэсэн бөгөөд олонхийн саналаар үндэсний компаниуд, клуб, аймгийн дэвжээдээс баг бүрдүүлэн оролцохоор боллоо.
Баг бүр 8 бөхөөр багаа бүрдүүлж бөхчүүдээ шууд сонгон оролцуулахаар болсон нь шинэ улирлын барилдааны онцлог болохоор байна.


















