Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Соёл, спорт

Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино. Зураг: МҮОНРТ

"Айчи-Нагояа 2026" Азийн наадмын дэвжээнд маргааш чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг, сонгомол бөхийн 60, 77, 97 кг-ын жин дэх урьдчилсан шатны болон шигшээ барилдаанууд өнөөдөр явагдана.

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Т.Алтжин, Непалийн Сушила Чандтай барилдах юм байна.

Харин сонгомол бөхийн 60 кг-д ОУХМ М.Даваабанди, Вьетнамын Динь ​​Хюи Нгуентэй, 77 кг-д Т.Боргил, "Парис-2024" олимпын наадмын хүрэл медальт, Азийн аварга Амантай,

97 кг-ын жинд ОУХМ Г.Ганхуяг эхний тойрогт гоц мөргөж, шигшээ наймын шатнаа Узбекистан болон Өмнөд Солонгосын бөхчүүдийн аль ялсантай нь хүч сорихоор тус тус оноолтоор таарчээ.

Хуваалцах