Шууд Chart

Нийслэлийн хоёрдугаар сургуульд байрлах Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ

2023-02-03 13:17:11

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардын Засгийн газрын Цэргийн явдлын яамны тэргүүн сайд, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ой өчигдөр тохиосон. Энэ өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын хоёрдугаар сургуульд байрлах жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Мөн эл ёслолын ажиллагаанд тус ангийн Үлээвэр найрал хөгжмийн хөгжимчнөөр бэлтгэгдэж буй байлдагч нар оролцож, үүргээ амжилттай гүйцэтгэлээ.

Уг ёслолын ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн хугацаат цэргийн алба хаагчид багш, сурагчдад алба хааж буй ангийнхаа гүйцэтгэж буй үүрэг, онцлог, цэргийн албанд ирсэн өөрсдийн сэтгэгдлээ хуваалцлаа.

Энэ үеэр тус сургуулийн захирал, багш нар өөрийн төрөлх сургуулийг төгссөн сурагчдадаа баяр хүргэсний зэрэгцээ Төрийн торгон цэргийн ангид алба хааж байгаад нь бахархаж байгаагаа илэрхийлэв гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


Нийслэлийн хоёрдугаар сургуульд байрлах Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ  
Үзсэн: 444 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй