Шууд Chart

Өдөрт 10000 алхахын ач тус

2024-05-14 10:33:43

Өдөрт 10000 алхахад зүрх, судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Ингэж алхахад хүний бие ойролцоогоор 300 килокалори илчлэг зарцуулдаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд өдөр бүр идэвхтэй хөдөлгөөн хийхийг зөвлөлөө.

Өдөрт 30 минут болон түүнээс дээш хугацаагаар дасгал хийх, эсвэл удаан алхах нь олон ач тустай.

Тухайлбал, идэвхтэй хөдөлгөөн таны сэтгэл санааг тайвшруулж бухимдалгүй болгоно. Мөн цусан дахь сахарын хэмжээ тэнцвэржиж цусны даралт ихсэхээс сэргийлдэг байна. 

Өдөрт 10000 алхмыг хэрэгжүүлэхийн тулд цахилгаан шатнаас татгалзаж аль болохоор алхахыг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.

Алхахын ач тус маш их:

1. Зүрх судасны болон амьсгалын замын эрхтнүүдийн үйл ажиллагаа сайжирна.
2. Зүрхний титэм судасны өвчин (coronary heart disease) болон цус харвах эрсдэлийг багасгана.
3. Цусны өндөр даралт болон диабет (type 2) ийн эрсдэлийг багасгана.
4. Холестриний хэмжээ ихсэх эрсдэлийг багасгана.
5. Бүдүүн гэдэс, хөхний хорт хавдрын, уушигны болон умайн хорт хавдрын эрсдэлийг багасгана.
6. Ясны сийрэгжилтийг удаашруулж, ясны нягтшилийг сайжруулна.
7. Таны насыг уртасгана. (Хэрэв та долоо хоногт 7 цаг идэвхтэй хөдөлгөөн хийдэг бол хөдөлгөөн багатай хүмүүстэй харьцуулахад эрт нас барах эрсдэл 40 хувь багасна.)
8. Илүү жингээ хасч, биеийн жингээ барина. (70 кг жинтэй хүн ууланд алхахад цагт 370 калори зарцуулдаг юм байна.)
9. Хөл гар, гэдэс нурууны булчинг хөгжүүлж, эрүүл чийрэг болгоно.
10. Нойронд сайн болж, стресс тайлагдаж, сэтгэл зовнилоо мартах зэрэгт тустай. 


Өдөрт 10000 алхахын ач тус  
Үзсэн: 3542 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-05-15 19:42
Би одоо 59"тэй. Өдөрт дулааны улиралд 10 км тогтмол, өвөл 5 км тогтмол алхдаг

Бидэнтэй нэгдээрэй