Шууд Chart

Б.Хулан, Т.Тулга, Э.Даваанасан нар олимпын эрхээ авлаа

2024-05-14 12:49:48

Туркийн Станбул хотноо чөлөөт бөхийн олимпын эрхийн төлөөх сүүлчийн тэмцээн болж өндөрлөв.

Тэмцээнд Монголын 7 тамирчин ур чадвараа сорьсноос Б.Хулан, Э.Даваанасан, Т.Тулга нар “Парис 2024” олимпын наадмын эрхээ хүртлээ.

Өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль хүртэж Парисыг зорих болсон бол өнгөрсөн сар Киргиз улсын нийслэл Бишкек хотноо зохиогдсон Азийн бүсийн тэмцээнээс П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-Эрдэнэ нар олимпын эрхээ баталгаажуулсан гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ. 

"Парис 2024" олимпын наадамд оролцох Монголын чөлөөт бөхийн тамирчид:

Эмэгтэй: Д.Отгонжаргал /50 кг/, Б.Хулан /53 кг/, П.Орхон /62кг/, Э.Дэлгэрмаа /68 кг/, Э.Даваанасан /76 кг/

Эрэгтэй: Т.Тулга /65 кг/, Б.Бат-Эрдэнэ /86 кг/, М.Лхагвагэрэл /125 кг/


Б.Хулан, Т.Тулга, Э.Даваанасан нар олимпын эрхээ авлаа  
Үзсэн: 931 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-05-15 11:58
Эдний олимпын медаль авдаг ч гэж юу байх, шал арчаад, Парисаар жуулчлаад л ирнэ ш дээ, ингээд л төсвийн 200 гаран сая будаа
Жаргалтайн дэлгэр [127.0.0.xxx] 2024-05-14 13:06
74-т барилдсан О Сүлдхүү дүү минь арай хүчирсэнгүй юуу даа. Дахиад өчнөөн уралдаан байна даа

Бидэнтэй нэгдээрэй