Шууд Chart

Уул, овоо тахих зан үйл

2019-06-29 14:04:46

Сүсэгтэн хүн овоо тахилгын талаар зохих ёсны мэдлэгтэй байхад илүүдэхгүй. Овоо тахилга нь анх бөө шүтлэгтний тахилгын нэг ёс байснаа хожим бурханы шашны нэгэн ёслол болсон зан үйл, ёс заншил юм. Овоо тахилга нь нийтлэг шинжтэй, жил бүхэн тогтсон өдөр цагтаа тахидаг. Овоог хилийн овоо, лус савдгийн овоо гэж хоёр ангилдаг. Лус савдгийн овоог бас лусын савдгийн гэж ангилна. Лусын овоог булаг шанд, рашааны эхэнд гол усны бэлчирт босгосон байдаг.

Лус нь усны эзэн. Ус нь бүх юмны эхлэл гэж үздэг. Лусын овоог лусын гэр орон гэж үзэх учир идээ унд, шүүс цагаанаар тахиж лусын эзнийг баярлуулдаг аж.

Өндөр уул давааны овоог савдгийн овоо гэнэ. Монголчууд сар шинийн өдөр нар ургахаас өмнө уулын овоонд идээний дээж өргөн ирж байгаа шинэ ондоо эрүүл энх, аз жаргалтай байж эд, мал идэх уухаар элбэг дэлбэг, элэг бүтэн цог хийморьтой байхын ерөөл бэлгэдлийг шившин хүн, байгаль хоёрын холбоо нандин шүтэлцээ болсон овоондоо даатгадаг сайхан уламжлалтай.

Лусын овоо ялгаагүй (лус өвөл унтаж, хавар сэрдэг тул сэрээд зооглоорой хэмээн) хавар гол мөрөн, нуур, далай гэсэх үед идээний дээжээ өргөхөөс биш мөнгө төгрөг тавьдаггүй ёстой.

Зарим овоонд эмэгтэй хүн гардаггүй учир уул овоо бүхэн адилгүй. Шараар тахидаг овоо байхад хараар тахидаг овоо гэж буй. Хар дотроо лусын овоо, савдгийн овоотой хамт байх нь буй. Лусын овоонд өөрийгөө  "эм амьтнаас гараагүй үйлийн хорвоод төрөөгүй, үхэх төрөхийг үзээгүй" гэж онгод нь орохдоо хэлдэг гэсэн домогтой. Тиймийн учир эмэгтэй хүн зарим овоонд гардаггүйн учир тэр ажээ.

Овооны наадамд охин хүүхэд уралдааны морь унадаггүй. Эзэндээ ээлгүй гэдэг. Овооны дэргэд ан хийх, улай гаргах, бие засах, морио унаж өнгөрөх, нар буруу эргэх, чулуу нэмэхгүй өнгөрөх, мөнгө төгрөг тавих, элдэв хог новш хаяхыг онцгой цээрлэдэг. "Овооны эх нь тандаа, олзны их нь наддаа" гэж хэлээд чулуу нэмж, нар зөв гурван удаа тойрдог ёстой. 

Эх сурвалж: Budda.mn


Уул, овоо тахих зан үйл  
Үзсэн: 9676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Худал мэдээлэл [127.0.0.xxx] 2024-05-14 20:25
Гажиг Төвдийн гажсан үйлдэл сурталчилахаа болиоч!! Монголчууд ингэж тавьдаггүй!

Бидэнтэй нэгдээрэй