
Ази, Европын дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтын үеэр ажиллах хөтөч, тайлбарлагчдыг бүртгэж эхэллээ. Бүртгэлд хамрагдсан иргэдээс 600 гаруйг нь сонгон шалгаруулж мэргэжлийн сургалтад хамруулах юм байна. АСЕМ-ын дээд хэмжээний чуулганы үеэр ажиллах хөтөч, орчуулагчдыг үндсэн 4 шаардлагаар шалгаруулан бүртгэж байна. Үүнд англи болон бусад хэлний ярианы чадвартай байх, синхроны буюу ярианы орчуулга хийх чадвартай байх, 20-60 насны иргэд хамрагдах, үйлчилгээ зохион байгуулалтын ажилд ур чадвартай байх гэсэн шаардлагууд орж байна. Бүртгэлд хамрагдсан иргэдээс ярилцлага авч, тэнцсэн хүмүүсийг сургалтад хамруулах юм.
АСЕМ-ын чуулганы үеэр хөтөч орчуулагч хийх сонирхолтой хүмүүсийг хэлний түвшингээр нь сонгон шалгаруулна. Ингэхдээ гурван түвшнээр ангилах юм байна. Тэнцсэн хүмүүсийн дунд явуулах мэргэжлийн сургалтыг энэ сараас эхлэхээр төлөвлөжээ. Нийслэлийн Хөдөлмөрийн газраас 600 хөтөч тайлбарлагчийг бэлтгэхээр төлөвлөсөн. Гэхдээ шаардлагад нийцэж тэнцэх хүмүүсийн тоо олон байвал энэ тоог нэмэх боломжтой гэж мэдээлж байна. Бүртгэл маргааш "Чингис" зочид буудалд үргэлжилнэ.
АСЕМ-ын чуулганы үеэр ажиллах хөтөч, орчуулагчдыг бүртгэж байна | ||
Үзсэн: 1072 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.