Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Нийгэм

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 18.7 хувиар өсжээ

УЕ
Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 18.7 хувиар өсжээ
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 18.7 хувиар өсжээ. Зураг: МҮОНРТ

Прокурорын байгууллагаас 2026 оны III улирлын байдлаар хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдэгдсэн 889 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 18.7 хувиар өсжээ.

Нийт хэргийн 79 хувийг хууль бусаар мод бэлтгэх, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох төрлийн гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд дийлэнх нь Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгджээ.

Мөрдөн байцаалт явуулсан хэргээс 275 буюу 78 хувьд нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Шүүхэд шилжүүлсэн хэргээс 126 буюу 46 хувийг хууль бусаар мод бэлтгэх, 92 буюу 33.4 хувийг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, 26 буюу 9.4 хувийг хууль бусаар ан агнах, 10 буюу 3.6 хувийг байгалийн ургамлын хууль бусаар бэлтгэх, 5 буюу 1.8 хувийг ой хээрийн түймэр тавих гэмт хэрэг тус тус эзэлж байна.

Яллах дүгнэлт үйлдсэн 275 хэрэгт 526 хүнийг гэмт хэрэгт буруутган яллагдагчаар татсан байна.

Хуваалцах