Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Нийгэм

Томуугийн сорьцыг дроноор тээвэрлэх туршилтын нислэг амжилттай боллоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Томуугийн сорьцыг дроноор тээвэрлэх туршилтын нислэг амжилттай боллоо
Томуугийн сорьцыг дроноор тээвэрлэх туршилтын нислэг амжилттай боллоо. Зураг: МҮОНРТ

Халдварт өвчний тандалт, лабораторийн оношилгоог шуурхай болгох зорилгоор 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр томуугийн сорьцыг дроноор тээвэрлэх туршилтын нислэгийг амжилттай зохион байгууллаа.

Туршилтын хүрээнд Баянзүрх дүүргийн Насан Урт, Чингэлтэй дүүргийн Шэжиддүг өрхийн эрүүл мэндийн төвөөс томуугийн тандалтын сорьцыг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вирус судлалын лабораторид дроноор тээвэрлэв.

Туршилтыг Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын Смарт Дрон Деливери ХХК, Насан Урт болон Шэжиддүг өрхийн эрүүл мэндийн төвүүд, Иргэний нисэхийн ерөнхий газар хамтран зохион байгууллаа.

828910794_1810788966920935_3013510120634596651_n

Дроноор сорьц тээвэрлэх нь

  • Замын түгжрэлээс үл хамааран сорьцыг шуурхай хүргэх

  • Лабораторийн шинжилгээг цаг алдалгүй эхлүүлэх

  • Сорьц тээвэрлэлтийн хугацааг богиносгох

  • Хүний нөөц, шатахууны зардлыг хэмнэх

Халдварт өвчний тандалт, хариу арга хэмжээний шуурхай байдлыг сайжруулах боломжтой.

Ийнхүү эрүүл мэндийн салбарын сорьц тээвэрлэлтэд дэвшилтэт технологи ашиглах чиглэлээр хийсэн туршилтын нислэг амжилттай хэрэгжлээ.

Цаашид туршилтын үр дүнд үндэслэн дроноор сорьц тээвэрлэх үйл ажиллагааг боловсронгуй болгож, томуугийн харуулдан тандалтын сорьц тээвэрлэлт болон шаардлагатай бусад эрүүл мэндийн үйлчилгээнд үе шаттай нэвтрүүлэх боломжийг судална.

Хуваалцах