Шууд Chart

Монголын говиос үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл олдлоо

2019-04-30 12:35:22

Палеонтологийн олдворууд арвинтай Монголын говиос үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл олдсон тухай олон улсын шинжлэх ухааны Earth сэтгүүл мэдээллээ.

Үлэг гүрвэлийн чулуужсан ясыг Монголын Шинжлэх Ухааны Академийн палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатарын удирдсан баг Ханбогд сумын нутагт орших Байшин цав олдворт газраас олсон ба шинэ төрөл зүйлийг Гобихадрос Монголиенсис хэмээн нэрлэжээ.

Анатомийн судалгаагаар Гобихадрос Монголиенсис нь Цэрдийн галавын сүүлч үе буюу 65 сая жилийн тэртээ амьдарч байсан Хадрозавр буюу нугасан хошуут үлэг гүрвэлтэй тун төстэй болох нь тогтоогдсон байна. Түүнчлэн урьд өмнө нь төв Азийн нутгаас Цэрдийн галавын үеийн үлэг гүрвэлийн бүтэн араг яс олдож байгаагүй тул энэ үйл явдал нь олон эрдэмтдийн анхаарлыг татаад байгаа юм.

Эх сурвалж: ШУА


Монголын говиос үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл олдлоо   
Үзсэн: 1815 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй