
Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлнэ гэж заасан байдаг.
Энэ хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилд шинээр Дархан сумын 10 дугаар багт 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад орж байна. Хуучнаар Нийгмийн даатгалын байрны зориулалтаар ашиглагдаж байсан тус цэцэрлэгийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар их засвар хийжээ.
28 дугаар цэцэрлэгт 2-5 насны 150 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших юм. Намрын энэ налгар өдөр үүд хаалгаа нээж байгаа тус цэцэрлэгт шинээр 25 багш ажиллагсад ажиллаж байна.
Хүүхэд багачуудынхаа сурч боловсрох орчинг бүрдүүлж зөв хүмүүжилтэй зөв Монгол иргэнг төлөвшүүлэх энэ их үйлсэд эцэг эхчүүд баяртай байсан юм.
Энэ хичээлийн жилд Дархан сумын 5 цэцэрлэгийн 600 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл баригдаж, 650 хүүхдийн хүчин чадалтай 4 цэцэрлэг шинээр ашиглалтад орох юм байна.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ
Дархан-Уул аймагт 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад орлоо | ||
Үзсэн: 398 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.