Шууд Chart

Завхан аймгийн зарим сумдад халуун усны барилга ашиглатад орлоо

2020-04-14 09:46:40

Завхан аймгийн Тэс, Тэлмэн, Цэцэн-Уул суманд халуун усны шинэ барилга ашиглалтад орж хөдөөгийн иргэд эрүүл ахуйн шаардлага хангасан, тухтай орчинд үйлчлүүлэх боломж бүрдлээ.

Иргэдэд зориулсан ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын байгууллагуудын санхүүжилтээр өнгөрсөн онд эхлүүлсэн 3 сумын халуун усны барилгыг улсын комисс хүлээн авсан байна.

Тухайлбал, Тэс сумын халуун усны барилгыг 11 дүгээр сард эхлүүлж,  өвлийн тэсгим хүйтэнд хүлэмж барин байнгын галлагаатай дулаан орчин бүрдүүлж ажиллажээ. Халуун усны барилга нь 6  өрөөтэй,  үүнээс 3 өрөө нь хүүхдүүдэд , 1 өрөө  нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд, 2 өрөө нь насанд хүрэгчдэд зориулсан байна.

Халуун усанд сургуулийн дотуур байрны хүүхдүүд үнэ төлбөргүй үйлчлүүлэхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан өрөөг ч тусад нь шийдвэрлэжээ.

МҮОНРТ-ийн Завхан аймаг дахь сурвалжлагч Б.Оюун-Эрдэнэ














Завхан аймгийн зарим сумдад халуун усны барилга ашиглатад орлоо  
Үзсэн: 1265 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй