Шууд Chart

Монголын нууц товчоо

2020-11-16 07:23:45

Монголын нууц товчоо бол монголын соёлын анханд тооцогдох бичгийн дурсгал юм. Монголын Нууц Товчоо нь Монголчуудын уг гарлаас эхлээд Чингис хаан нас эцэслэж Өгэдэй хаан ширээнд суусан үеийг өгүүлсэн байдаг. Нийт 12 бүлэгтэй:

- Тэмүжиний уг гарал ба бага насны үе
- Чингисийн идэр нас
- Мэргидийг сөнөөсөн ба Тэмүжин Чингис хаан цол өргөмжлөгдсөн нь
- Жамуха ба Тайчуудтай тэмцсэн нь
- Татарыг сөнөөсөн ба Ван хантай эвдэрсэн нь
- Хэрэйд улс мөхсөн нь
- Ван хан сөнөсөн нь
- Хүчлүгийн зугтаасан ба Жамухын дарагдсан нь
- Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь
- Уйгур ба ойн иргэдийг эзэлсэн нь
- Хятад, Тангуд, Сартуул, Багдад ба Оросыг эзэлсэн нь
- Чингисийн нас барсан ба Өгэдэй хаан болсон нь

Түүний эхний 10 бүлэг Чингис хааны нас эцэслэсний хойтон шар хулгана жил буюу 1228 онд, сүүлийн 2 бүлэг нь Өгэдэй хааныг нас барахын өмнө 1240 оны үед бичигдсэн. 

Тогоонтөмөр хаан 1368 онд Бээжингээс зугтан гарч Юань улс мөхөх хүртэл 140 гаруй жил Нууц товчоо нь маш нууц нандин шүтээн болoн хадгалагдаж байжээ. Мин улсын Хүннү хааны үед (1380-1390) нууцыг нь задалж галиглах, орчуулах, барлах ажлыг эхэлжээ. Энэ үед Монгол хэлийг сурч судлах нь улс төр, цэрэг эдийн засгийн үүднээс зайлшгүй шаардлагатай байсан. Иймээс Нууц товчоог галиглан орчуулж унших бичиг болгон хэрэглэгддэг болжээ. Мин улсын Хүннү хааны 15 дугаар онд нууц товчоог Ху Юань хэ, Ма Ша Ихэ нар хятад галиг үсгээр буулган бичээд товч утгыг хятадаар орчуулж хадмаллан хавсаргаж модон бараар хэвлүүлжээ. Нууц товчоог судлагчид энэ үеийн анхан барын эхээс юм уу хожим нь хувилсан "Гү Гуанчи"-гийн дэвтэр, "Е Дэхуй"-н дэвтэр, "Чянь Дашинь"-ний дэвтэр зэрэг хэдэн эхийг гол хэрэглэгдэхүүн болгож байна. Нууц товчоог анх судлаачийг нь "Алтан товч" -ийн зохиогч гүүш Лувсанданзан гэж үздэг. 1917 онд Богд хаант улсын дэд сайд асан Бодлогот Баатар Цэнд Гүн (Бавуудайн Цэнд) (1875-1932), Монголын нууц товчооны 700 жилийн ойгоор академич Ц.Дамдинсүрэн уран сайхны аргаар орчуулан цувралаар хэвлүүлжээ. Улмаар Шанжмятавын Гаадамба Монголын нууц товчоог дагнан судалж докторын зэрэг хамгаалжээ. 1980-аад оноос академич Д.Цэрэнсодном, профессор Т.Дашцэдэн, профессор Б.Сумъяабаатар, Г.Билгүүдэй нар судлан нилээд дорвитой бүтээлүүд туурвижээ.

Нууц товчооны монгол бичгээр бичсэн эх олдоогүй бөгөөд ханз үсгээр монгол хэлийг тэмдэглэж, хятад орчуулгыг хадсан Мин улсын үеийн эх бичиг нь эдүгээгийн нууц товчооны үндэс болсон. Хятад хэлээр Монголын нууц товчооны нэрийг "Юань улсын нууц түүх" хэмээдэг. Нууц товчоог Бодлогот Баатар Цэнд Гүн (Бавуудайн Цэнд) (1875-1932) анх Монгол бичгээр сийрүүлэн орчуулсан нь улмаар Ц.Дамдинсүрэнгийн орчин цагийн монгол хэлнээ буулгах нөхцлийг бүрдүүлжээ. Япон, англи зэрэг дэлхийн олон хэл рүү орчуулагдсан агаад Монголын түүх хийгээд уран зохиолын хамгийн үнэт дурсгал юм. 1990 онд Нууц товчооны 750 жилийн ойг төрийн хэмжээнд тэмдэглэсэн байдаг.


Монголын нууц товчоо  
Үзсэн: 10352 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ахрршх мүн шанар ушар ухаан уран зохёолшодой [127.0.0.xxx] 2024-03-12 17:07
Ххо
Зочин [127.0.0.xxx] 2024-02-13 20:47
Vneheer unshaad uidkun ma
Зочин [127.0.0.xxx] 2023-11-25 18:17
Юань улсын нууц түүх гэсэн үгийг хүчиндэж орчуулан МНТ гэснээс эхлээд л крилл дээр хөрвүүлэхдээ Ц Дамдинсүрэн гуай дураараа өөрчилсөн байдаг.Ер нь өвөг монгол хэл буюу эртний монгол үгсийг хадгалж яваа өнөөгийн Ойрд хэллэг дуудлагыг мэдэхгүй хүн МНТ г мянга судлаад нухаад нэмэргүй ээ. НУУЦ түүхийг улам нууц далд холион бантан болгож бн...
Зочин [127.0.0.xxx] 2024-08-27 22:13
Хуучин Монгол хэлээр орчуулсан бол одоо ойлгох хүн нэн ховор тул Ц.Дамдинсүрэнд талархаж явах учиртай
Зочин [127.0.0.xxx] 2023-09-18 11:19
Ёстой гоё товч хэрэгтэй мэдээлэл байна

Бидэнтэй нэгдээрэй