Нийслэлийн автозамын түгжрэлээс шалтгаалан эмнэлгийн яаралтай тусламж, тэр дундаа хэрэгцээт цус цусан бүтээгдэхүүнийг эмнэлгүүдэд түгээх тээвэрлэх үйл явцыг сайжруулах зорилгоор олон улсын Ротарийн 3450 дүүргийн харьяа “Хүрээ Ротари” клуб санаачлан Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Mongolian Smart Drone Delivery LLC (MSDD)-тай хамтран дроноор цус тээвэрлэх төслийг хэрэгжүүлж байна.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс цус, цусан бүтээгдэхүүн тээвэрлэлтийн үеийн цусны аюулгүй байдал, чанарын хяналтыг хангахад онцгой анхааран ажиллаж байна. Цаашид дроны технологид суурилсан уг шийдэл нь цус, цусан бүтээгдэхүүнийг богино хугацаанд, найдвартай хүргэх боломжийг бүрдүүлж, жилд 500-аас доошгүй удаагийн тээвэрлэлт хийх, цус хүргэх эмнэлгийн тоог 25 болгох зорилго тавиад байгаа бөгөөд нийслэл төдийгүй алслагдсан бүс нутгийн эмнэлгүүдэд цус, цусан бүтээгдэхүүнийг богино хугацаанд хүргэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
ЦССҮТ-ийн зүгээс энэхүү шинэ технологийг нэвтрүүлэх ажилд хамтран оролцож буй бүх байгууллага, дэмжигч талуудад талархал илэрхийлж, уг төсөл нь Монгол Улсад эрүүл мэндийн салбарын шинэ шатны хөгжлийн эхлэл болно.
| Цус сэлбэлт судлалын үндэсний төв дроноор цус тээвэрлэх төслийг хэрэгжүүлж байна | ||
| Үзсэн: 75 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.