Шууд Chart

“Мөнгөн донор” Н.Амгаланбаатар 103 удаа цусаа хандивлаж, 300 гаруй хүний амь аварчээ

2021-05-06 16:19:33

Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийнхөн тус ангид ажиллахад хугацаат цэргийн алба хаагчид дээрх аянд идэвхтэй хамрагдсан байна.

Энэ үеэр Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийнхөн “Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн цэргийн алба хаагчид бусдыг амь нас аврах мөнхийн үйлстнүүд юм. Яагаад ингэж хэлж байна гэхээр 2019 онд “Цусны донор” хамт олон болсон. Цусаа хандивлагч олон донор тус ангид алба хаадаг даа” гэв.

Тухайлбал, дэд ахлагч Н.Амгаланбаатар 2012 оноос хойш цусаа хандивлаж эхэлсэн байна. Тэрбээр “350 грамм цус гурван хүний амь авардаг гэж сонсоод бусдад буян тарьж, амьдаръя гэж шийдсэн. 2012 оноос хойш 103 удаа цусаа хандивласан. 350 грамм цусаар гурван хүний амь аварсан гэхээр би 300 гаруй хүний амь нас аварсан байх гэж боддог. 2016 онд “Хамгийн залуу донор”, “Хүндэт донор”, 2018 онд “Хүрэл донор”, 2020 онд “Мөнгөн донор” өргөмжлөлийг хүртсэн. Цаашид “Алтан донор” болохын төлөө энэ сайхан үйлсдээ нэгдсээр байх болно. Донор болсноор олон давуу талууд бий. Автобусаар хөнгөлөлттэй зорчих, жилд нэг удаа сувилалд амрах зэрэг олон боломж олгодог” гэлээ.

Эх сурвалж: Зэвсэгт хүчний Жанжин штаб


“Мөнгөн донор” Н.Амгаланбаатар 103 удаа цусаа хандивлаж, 300 гаруй хүний амь аварчээ  
Үзсэн: 1424 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Dr. Aditya [127.0.0.xxx] 2024-02-10 22:09
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW 780,000.00

Бидэнтэй нэгдээрэй