Шууд Chart

Зеленский болон Европын удирдагчид Цагаан ордонд уулзана

2025-08-17 23:06:38

АНУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар Европын холбооны өндөр түвшний удирдагчид маргааш Вашингтонд уулзалт хийхээр болжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп оролцох тус уулзалтад Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Их Британийн Ерөнхий сайд Кэйр Стармер, Германы Канцлер Фридрих Мерц, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Финляндын Ерөнхийлөгч Александр Стубб, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга  Марк Рутте болон Володимир Зеленський нар оролцох төлөвтэй байна.

Тус уулзалт Доналд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины өнгөрсөн баасан гарагийн уулзалтын дараа болж байгаа бөгөөд Европын удирдагчдын оролцоо, Украиныг дэмжих байр суурийг тодотгох, энхийн хэлэлцээрийн чиг хандлагад хяналт тавих зорилготой гэж ажиглагчид үзэж байгаа аж.


Зеленский болон Европын удирдагчид Цагаан ордонд уулзана  
Үзсэн: 460 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 11 минутын өмнө
Хошин шог европын холбоонд итгэл өгч бгаа шүү!! Арчаагүй амьсгаа юм даа!! Орос дайныг зогсоохын тулд Трамптай хүртэл уулзлаа!!! Трамп гэж бөөрөнхий зөнөг өвгөн бнаа!!!

Бидэнтэй нэгдээрэй