Шууд Chart

Түймрийг бүрэн унтраалаа

2021-05-09 09:31:59

Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багийн “Сөртийн-Адаг” гэдэг газар энэ сарын 06-ны өдөр гарсан ойн түймрийг 08-ны өдрийн 16:43 цагт бүрэн унтрааж, Хилийн 0243 дугаар ангийн 0281 дүгээр салбарын захирагчид хүлээлгэн өглөө.

Түймрийн голомтод тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, сумын Цагдаагийн хэсэг, Хилийн 0286, 0243 дугаар ангийн алба хаагчид “Зэд Хантай Бүтээлийн” нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны аижлтнууд ажилласан байна.

Түймэрт 30 га талбай өртөж шатсан бөгөөд түймрийн шалтгаан нөхцлийг Цагдаагийн байгууллага тогтооно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Түймрийг бүрэн унтраалаа  
Үзсэн: 390 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй