2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ирүүлсэн 210 гомдол, мэдээллийг шалган шийдвэрлэлээ. Үүнээс 164 гомдлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, зөрчлийн шинжтэй 13 асуудалд хэрэг нээн шалгав. Мөн гэмт хэргийн шинжтэй 1 хэргийг харьяалах байгууллагад шилжүүлж, 20 гомдлыг үргэлжлүүлэн шалгаж байна.
Хяналт шалгалтын хүрээнд байгаль орчинд учруулсан хохиролд 235.3 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, үүний 59 хувийг барагдуулжээ.
Шалгалтаар зөвшөөрөлгүй байгалийн нөөц ашиглах, ойн болон усны хууль тогтоомж зөрчих, аюултай хог хаягдлын журам зөрчих зэрэг нийтлэг зөрчлүүдийг илрүүлэн таслан зогсоох арга хэмжээ авсан байна.
Салбарын байгууллагууд иргэдийн идэвхтэй оролцоо, мэдээлэл нь байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

| Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ | ||
| Үзсэн: 79 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.