Шууд Chart

Вакцины эхний тун хийлгээд халдвар авсан бол хоёр дахь тунг 21 хоногийн дараа хийнэ

2021-05-12 10:35:17

Эрүүл мэндийн сайдын тавдугаар сарын 07-ны өдрийн тушаалаар коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад нэмэлт зохицуулалт хийж, вакцинд хамрагдаагүй иргэдийг хамруулахаар тусгажээ.

Уг тушаалд:

- Коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй, уг халдвараар өвчилсөн иргэдийг I, II тунгийн вакцинаар дархлаажуулалт хийнэ.

- Коронавируст халдварын эсрэг вакцины I тун хийлгээд уг халдвараар өвчилсөн хүнд батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараагаас II тунгийн вакцинаар дархлаажуулна.

- Коронавируст халдварын эсрэг вакцины I, II тун хийлгээд өвчилсөн иргэдэд нэмэлт тунгаар дархлаажуулалт хийхгүй.

- Коронавируст халдварын эсрэг вакцинд туйлын эсрэг заалтаас бусад шалтгаанаар хамрагдаагүй иргэдэд дахин эрүүл мэндийн үзлэг хийж, дархлаажуулалтад хамруулна гэж зохицуулалт хийсэн байна.


Вакцины эхний тун хийлгээд халдвар авсан бол хоёр дахь тунг 21 хоногийн дараа хийнэ  
Үзсэн: 936 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй