Шууд Chart

Л.Энх-Амгалан:Түүхийн боловсролын утга, холболт, хүргэх арга дутмаг байгаад эрс өөрчлөлт хийх ёстой

2026-04-15 12:25:54

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор зохион байгуулагдаж байгаа Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөнд “Түүхийг заах уу, цаг хугацааг ойлгуулах уу?” гэдэг нэртэй байлаа. Боловсролын сайд Л.Энх-Амгалан илтгэл тавьлаа.

Өнөөгийн хүүхэд үйл явдлын учир шалтгаан, мөн чанар, зүй тогтолыг олж харахгүй ойлгохгүй байгаа бус асуудал нь харин бидний өгч буй агуулга, түүнийг хүргэж буй арга барилд оршиж байж болох юм. Үүнийг бид бодох, бас өөрчлөх цаг болсон байна.

Хүүхэд дотроо нэг л асуултыг тавьдаг “Энэ надад ямар хамаатай вэ?” гэж. Хэрэв бид энэ асуултад хариулж чадахгүй бол ямар ч сайн агуулга, ямар ч их мэдлэг хүүхдэд үнэ цэнгүй санагдана. Энэ бол маш том дохио. Өнөөдөр ийм дохиог багш нар олж харна.

Өнгөрсөн түүхэн үйл явдлыг өнөөдрийн бодит байдалтай, хүний шийдвэр, нийгмийн өөрчлөлт, хувь хүний сонголттой уялдуулж тайлбарлахгүй бол түүх хүүхдийн хувьд “амьд” биш, харин “тухай” агуулга хэвээр үлдэнэ.

Ийм нөхцөлд хүүхэд түүхийг сонирхохгүй байгаа нь буруу биш, харин логиктой хариу үйлдэл юм. Учир нь хүн утга учир олж хараагүй зүйлдээ удаан анхаарал хандуулахгүй гэдгийг багш нар маань мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Тиймээс бид асуудлыг хүүхдийн сонирхолгүй байдал гэж харах биш, харин түүхийн боловсролын утга, холболт, хүргэх арга дутмаг байгаад эрс өөрчлөлт хийх ёстой. Та бүхэн энэ талаар салбар хуралдаан дээр ярилцсан байх. Цаашид үр дүнтэй ярианаас бодит арга туршлагад шилжинэ гэдэгт итгэж байна.

Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвөлгөөнд Ерөнхий боловсолын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, их, дээд сургуулийн түүхийн багш нар, түүх судлаач эрдэмтэд,

Боловсролын яам, БЕГ, БСҮХ мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтнууд, аймаг, нийслэлийн боловсролын газрын түүхийн боловсролын асуудал хариуцсан арга зүйч, мэргэжилтэн, музейн боловсролын ажилтан, нийт 630 хүн оролцож байна.

 


Л.Энх-Амгалан:Түүхийн боловсролын утга, холболт, хүргэх арга дутмаг байгаад эрс өөрчлөлт хийх ёстой  
Үзсэн: 110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй