АНУ-д татварын тайлан гаргах хугацаа үргэлжилж буй энэ үед Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан “Ажилчин гэр бүлийг дэмжих татварын бууруулалт” бодлого иргэд, аж ахуйн нэгжүүдэд эерэг нөлөө үзүүлж буй талаар Цагаан ордноос мэдээллээ.
2026 оны дөрөвдүгээр сарын дунд үеийн байдлаар уг бодлогын хүрээнд зарим татварын хөнгөлөлтүүд хэрэгжиж, үйлчилгээний салбарын ажилтнуудын орлогыг нэмэгдүүлэх, илүү цагийн болон нийгмийн халамжийн орлогод татвар ногдуулахгүй байх зохицуулалтууд үр дүнгээ өгч эхэлсэн гэж тайлбарлаж байна.
Тухайлбал, үйлчилгээний салбарын ажилтнууд зөвхөн үндсэн цалиндаа татвар төлж, цайны мөнгө болон илүү цагийн орлогын тодорхой хэсэгт татвар ногдуулахгүй байх зохицуулалт нь зарим иргэдийн буцаан олголтыг нэмэгдүүлжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, татварын буцаан олголт 1500-2500 ам.доллараар өссөн тохиолдлууд ч гарсан байна.
Мөн ахмад настнуудын хувьд нийгмийн даатгалын орлогод ногдох татвар буурч, татварын дарамт багасах боломж бүрдэж байгааг онцолжээ.
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд татварын тогтвортой орчин бүрдсэн нь хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлж байна гэж бизнесийн төлөөллүүд үзэж байгаа аж.
Гэсэн хэдий ч эдгээр мэдээлэл нь албан ёсны байр суурьт тулгуурласан бөгөөд бодлогын бодит үр нөлөө, урт хугацааны нөлөөллийн талаар шинжээчдийн дүгнэлт, үнэлгээ харилцан адилгүй хэвээр байна.
| АНУ-д татварын хөнгөлөлтүүдийн нөлөө нэмэгдэж эхэллээ | ||
| Үзсэн: 107 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.