Шууд Chart

Сөүл-Улаанбаатар чиглэлийн агаарын хөлгөөр 168 зорчигч эх орондоо ирлээ

2021-09-19 09:02:30

Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7302 рейсийн агаарын хөлөг өчигдөр 19:02 цагт 168 зорчигч 4557 кг тээштэй Чингис хаан нисэх буудалд газардлаа.

Зорчигчдын 36 нь Дрийм”, Вайт хаус зочид буудалд 38, нийт 74 зорчигчийг тусгаарлан ажиглалтад шилжүүллээ. Түүнчлэн коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 80, дагаж гарсан хүүхэд 14, нийт 94 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүлээд байна.

Нийт 87 хүнээс ХӨСҮТ-ийн 6 хүний бүрэлдэхүүнтэй баг PCR шинжилгээ авсан бөгөөд нийт 7 алба хаагч, хоёр тээврийн хэрэгсэлтэй ажиллав гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Сөүл-Улаанбаатар чиглэлийн агаарын хөлгөөр 168 зорчигч эх орондоо ирлээ  
Үзсэн: 1211 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй