Шууд Chart

Газар тариалангийн салбарын өдөрлөг боллоо

2021-09-21 13:56:18

“Өрхийн тариалан хөдөлгөөн”, хөрсний үржил шим, бордооны туршилтын үр дүн, ургамал газар тариалангийн салбарт бий болсон шинжлэх ухаан, технологийн ололт, гарааны компани, инновацийн бүтээгдэхүүний танилцуулга, хүнсний ногооны ил талбайн үр үйлдвэрлэлийн тухай танилцууллаа. Мөн ногоог нөөшлөх, хөлдөөх, хатаах технологи, хүнсний ногоог гэрийн нөхцөлд боловсруулах, хүнсний ногооны усалгаа ургамал хамгаалал, Япон улсын ногоочдыг чадавхжуулсан туршлага зэрэг сургалт, нөөшилсөн бүтээгдэхүүн, хүлэмжийн ногооны нэр төрлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан юм.

Өрхийн тариалан хөдөлгөөн

2021 онд Засгийн газраас цар тахалтай холбоотойгоор өрх бүр хүнсээ үйлдвэрлэн бэлтгэх уриалга гаргаж "Өрхийн тариалан хөдөлгөөн"-ийг өрнүүлсэн. Үүний хүрээнд улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгөөр 11 нэр төрлийн 176,5 тонн хүнсний ногооны үрийг 80 хувь хөнгөлөн олгосон. Энэ дэмжлэгийн үрийг 10 мянган өрх, 200 гаруй аж ахуйн нэгж, хоршоонд олгосон нь хүртээмж сайтай арга хэмжээ болсон юм. Үүний үр дүнд энэ жил хүнсний ногооны тариалалт өнгөрсөн жилийнхээс 1.3 мянган га-аар нэмэгдэж, 9.9 мянгад хүрлээ.  


Газар тариалангийн салбарын өдөрлөг боллоо  
Үзсэн: 579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй