Шууд Chart

Д.Хаянхярваад нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

2021-10-21 12:41:48

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Шарын нялцгайтын овогт

Шүүхэд прокурорын ирүүлсэн санал, прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад яллагдагч Д.Хаянхярваа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” болох нь тогтоогдож байна гэж үзэж түүнд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Тамгын газраас мэдээллээ.


Д.Хаянхярваад нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа  
Үзсэн: 828 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй