Шууд Chart

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 126 гомдол, мэдээллийг хянан шалгав

2026-04-14 09:02:18

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 4 дүгээр сарын 6-10-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 424 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 331 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 93 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгаа 1 нэр дэвшигчийн талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэв.  

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 126 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 23 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлүүдийг тогтоож, авлигын эсрэг хууль тогтоомжид заасан хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүллээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 37 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.


Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 126 гомдол, мэдээллийг хянан шалгав  
Үзсэн: 115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй