Шууд Chart

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг таван жил тутамд зохион байгуулдаг

2022-01-25 09:15:16

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг таван жил тутамд зохион байгуулах хуулийн хүрээнд Өмнөговь аймгийн Засаг даргын Захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг баруун зүүн сумдад ажиллалаа.
 
Мөн сум бүрт дэд ажлын хэсэг байгуулагдаж улсын хамгаалалтад байх 11, аймгийн хамгаалалтад байх 35 түүх соёлын үл хөдлөх дурсгалыг 13 суманд зохион байгуулан ажиллаж байна.
 
Улсын хамгаалалтад: 
 
1.Булган: Баянзаг, Төгрөгийн ширээ, Авдрант, Алаг тээгийн палеонтологийн дурсгалт газар
2. Баянзагийн чулуун зэвсгийн дурсгалт газар
3. Цахиуртын хөндий чулуун зэвсгийн дархны газар
4. Гурвантэс: Хэрмийн цав, Цагаан хошуу, Бүгийн цав, Гурилын цав, Алтан-Уул, Нэмэгт, Ухаа толгодын палеонтологийн дурсгалт газар
5. Манлай: Могойн дэлийн палеонтологийн дурсгалт газар
6. Шар цавын палеонтологийн дурсгалт газар
7. Номгон: Бичигтийн хадны зураг
8. Ханбогд: Байшин цав, Хуурай цав, Үрэлбэ, Амтгайн палеонтологийн дурсгалт газрууд
9. Дэмчигийн хийд, Эрээтийн хийд, Цогзолын хийдийн туурь
10. Жавхлант хайрханы хадны зураг
11.Цогт-Овоо: Алгуй-Улаан цавын палеонтологийн дурсгалт газар бий. 
 
“Соёлын үл хөдлөх дурсгал нь өөрөө тодорхой хэмжээнд түүхийг дамжиж ирсэн, тодорхой хэмжээний он, цаг заасан байдаг.
 
Сүүлийн үед баригдсан уран баримал, хот тохижилтод зориулагдсан эсвэл байгууллагуудын ойд зориулагдсан дайчдын гэрэлт хөшөө нь шинэ цагийн дурсгалт бүтээл болдог байна.
 
Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ

Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг таван жил тутамд зохион байгуулдаг  
Үзсэн: 1011 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй