Шууд Chart

Монгол Улсад одоогийн байдлаар 126,382 жуулчин иржээ

2026-03-25 12:43:03

2026 оны 1 дүгээр сарын 1-нээс 3 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Монгол Улсад нийт 126,382 жуулчин зорин иржээ. Энэ нь аялал жуулчлалын салбарын идэвхжил нэмэгдэж, Монгол Улсыг зорих олон улсын жуулчдын урсгал тогтвортой өсөж байгааг харуулж байна.

Жуулчдын урсгалыг улсаар нь авч үзвэл ОХУ, БНХАУ, БНСУ тэргүүлж байгаа бөгөөд Япон, Герман, Казахстан, АНУ, Турк, Тайвань зэрэг улсаас ирэх жуулчдын тоо мөн тогтвортой байна.

Өмнөх жилүүдийн 3 дугаар сарын нийт жуулчдын тоо

  • 2023 оны 3 дугаар сарын 31 хүртэл – 42,311 жуулчин
  • 2024 оны 3 дугаар сарын 31 хүртэл – 56,622 жуулчин
  • 2025 оны 3 дугаар сарын 31 хүртэл – 73,243 жуулчин ирсэн байна.

2026 оны 3 дугаар сарын байдлаар

  • ОХУ-аас 15,936
  • БНХАУ-аас хамгийн өндөр үзүүлэлттэй
  • БНСУ-аас 2,609
  • Япон улсаас 1,849
  • Туркээс 931
  • Казахстанаас 746
  • АНУ-аас 554 жуулчин тус тус иржээ.

Жуулчдын урсгал ийнхүү өсөж буй нь Монгол Улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, сурталчилгаа, олон улсын хамтын ажиллагааны үр дүн бодитоор нэмэгдэж буйн илрэл юм. Цаашид хавар, зуны аяллын улирал эхлэхтэй холбоотойгоор жуулчдын тоо улам өсөх хандлагатай байна.


Монгол Улсад одоогийн байдлаар 126,382 жуулчин иржээ  
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй