Шууд Chart

Хулан нь хамгаалал шаардлагатай ховор зүйл амьтан

2025-05-30 15:01:24

Монгол орны хулан (Equus hemionus hemionus) дэлхийн нийт популяцийн 80 гаруй хувийг эзэлдэг бөгөөд тус зүйлийн ирээдүй нь манай улсын бодлого, хамгааллын үйл ажиллагаанаас шууд хамаарна. Сүүлийн жилүүдэд Өмнийн говиос зүүн тийш, түүхэн тархац нутгийн зүг чиглэсэн хулангийн нүүдэл нэмэгдэж, төмөр замыг хөндлөн гарах оролдлого ажиглагдаж байгааг судлаач нар онцолж байна.
 
Хулан нь Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенц (CMS)-ын хавсралтад багтсан, хамгаалал шаардлагатай ховор зүйл амьтан бөгөөд тэдний шилжилт хөдөлгөөнийг чөлөөтэй байлгах нь олон талын ач холбогдолтой.
 
Иймд хулангийн нүүдлийг дэмжих, бодлогын хэрэгжилтийг сайжруулахын тулд талуудын хамтын ажиллагаа, төрийн байгууллагуудын оролцоо, манлайлал чухал юм. Үүний хүрээнд
5-р сарын 28-нд Улаанбаатар хотноо зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Хулан нь хамгаалал шаардлагатай ховор зүйл амьтан   
Үзсэн: 346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй