Шууд Chart

Агаарын хөлгийн бүхээг дэх агаар яагаад цэвэрхэн байдаг вэ

2022-01-26 16:18:20

Агаарын хөлгийн бүхээг дэх агаар нь дээрээс доош чиглэлтэй байдаг тул тоос шороо босох нөхцөл бусад оффисын орчноос хамгийн бага байдаг.
 
Агаарын хөлгийн бүхээгт байрладаг ХЭПА шүүлтүүр нь "Ковид-19" вирусыг оролцуулаад аливаа вирусыг 99.99 хувь устгадаг.
 
Агаарын хөлгийн бүхээг доторх агаар нь цагт 20-30 удаа шинэчлэгдэж байдаг бөгөөд 50 хувь нь гаднаас орж ирэх цэвэр агаар, 50 хувь нь ХЭПА шүүлтүүрээр дахин шүүгдсэн цэвэр агаар байдаг.
 
"МИАТ" ТӨХК нь нислэг бүрийн дараа тогтмол агаарын хөлгөө бүрэн ариутган халдваргүйжүүлэн цэвэрлэдэг юм.
 
Хэдийгээр бүхээг дэх агаар нь хүмүүсийн боддогоос илүү цэвэрхэн хэдий ч зорчигч танд аюулгүй байдлаа хангах үүднээс нислэгийн турш амны хаалтаа зүүхийг зөвлөж байна.
 
 
Эх сурвалж: "МИАТ" ТӨХК

Агаарын хөлгийн бүхээг дэх агаар яагаад цэвэрхэн байдаг вэ  
Үзсэн: 658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй