Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-д заасан "авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, дүрэм, журмыг хянаж хүчингүй болгуулах санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах" бүрэн эрхийн хүрээнд сүүлийн 3 жилд 388 тушаал, шийдвэр, дүрэм, журмыг хянаж, 152 шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах, зарим зүйл, заалтыг өөрчлөн найруулах, бүхэлд нь эсхүл тодорхой зүйл, заалтыг хүчингүй болгон авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилласан.
2026 он гарсаар “Төрийн өмчийн орон сууцыг зорилтот бүлгийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам”-ын төсөлд, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 33/35 тогтоолоор баталсан “Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа, байр ажиллуулах болон эдгээр үйл ажиллагааны төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай журам”, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 339 дүгээр захирамжаар баталсан “Санал асуулга авах журам”, 2006 оны 344 дүгээр захирамжаар баталсан “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс албад, хороодын үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”, 2013 оны 485 дугаар захирамжаар баталсан “Дүүргийн Засаг даргын дэргэдэх ёс зүйн зөвлөлийн дүрэм”, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2010 оны 39 дүгээр тушаалаар баталсан “Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хороод хариуцан ажиллах журам”-ын хууль зүйн үндэслэлийг хянаж, хүчингүй болгох, зохих өөрчлөлт оруулах саналаа хүргүүлээд байна.
Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан ашиглах зорилгоор төрийн байгууллага, албан тушаалтнаас баталсан тушаал, шийдвэр, дүрэм, журмыг хянах tuss.io платформыг нэвтрүүллээ.
“Тус солюшн” ХХК-ийн бүтээсэн tuss.io платформыг нэвтрүүлснээр аливаа тушаал, шийдвэр, журам, дүрэм нь хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэх, хүнд суртал, чирэгдэл үүсгэхэд хүргэсэн эсэх, олон төрлийн шат дамжлага бий болгосон эсэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн, хууль зөрчин хориглосон, хязгаарласан хэм хэмжээ тогтоосон эсэх зэргийг богино хугацаанд хянан тодорхойлсноор авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авах боломж бүрдэж байна.
| АТГ: Дүрэм журам хянахад хиймэл оюун ухаан ашиглаж эхэллээ | ||
| Үзсэн: 143 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.