Шууд Chart

Цэргийн холбоог шууд зохион байгуулах, хордсон газар орныг туулах чадваруудыг олголоо

2022-01-28 17:21:24

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл 2021-2022 оны сургуулийн жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу бие бүрэлдэхүүн болон хугацаат цэргийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангаж, бие бялдар болон сэтгэл зүйн бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх, тасаг, алба, салбаруудын харилцан ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор

Маршийн явцад хичээлийн 4 цэгт буюу тактикийн норматив биелүүлэх, тасаг, салааны захирагч нар бүрэлдэхүүнийг удирдах чадварт сургах, хугацаат цэргийн алба хаагчдыг газар орон дээрээс цэргийн холбоог шууд зохион байгуулах, хордсон газар орныг туулах чадваруудыг олгож, үүрэг гүйцэтгүүллээ. Мөн байнгын бүрэлдэхүүн болон хугацаат албаны дайчдад энхийг дэмжих ажиллагааны талаар мэдээлэл өгч, машинд үзлэг хийх, цувааны хамгаалалтыг хэрхэн зохион байгуулах талаар нэмэлт сургалт явуулсан нь энэ удаагийн явган маршийн онцлог байсан юм гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.


Цэргийн холбоог шууд зохион байгуулах, хордсон газар орныг туулах чадваруудыг олголоо  
Үзсэн: 563 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй