
Улсын хэмжээнд 2022 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар нийт 141,017 тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 9,641 тонн, АИ-92 автобензин 51,703 тонн, АИ-95 автобензин 6,185 тонн, ДТ 71,086 тонн байна.
АИ-92 автобензиний 39, АИ-95 автобензиний 46, А-80 автобензиний 58, ДТ-ний 26, онгоцны түлшний 31 хоногийн хэвийн нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 66,107 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,346 тонн, АИ-92 автобензин 29,228 тонн, АИ-95 автобензин 3,557 тонн, ДТ 28,743 тонн байгаа бөгөөд АИ-92 автобензиний 31, АИ-95 автобензиний 49, ДТ-ний 26 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна гэж УУХҮЯ-наас мэдээллээ.
Газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл, нөөцийн мэдээ | ||
Үзсэн: 338 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055