Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын ажил 76 хувьтай байна

2022-07-02 16:20:31

Тус төвийн барилгын явц 76 хувьтай явж байгаа бөгөөд энэ онд багтаан ашиглалтад оруулах юм.

Мөн хамтарсан багийн уулзалт зохион байгуулж өргөн хүрээнд  хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа байгууллагуудын үйл ажиллагаа, цаг үеийн мэдээллээр санал солилцов.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь 2020 онд ашиглалтад оруулсан Хүний хөгжлийн ордонд байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг. Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан зэрэг бүх насны иргэдэд тэгш хүртээмжтэй, ээлтэй буюу стандартын дагуу барьсан анхны барилга. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөх төрийн болон төрийн бус 15 байгууллага тус ордонд үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн жишээ юм.

Мөн энэхүү Хүний хөгжлийн ордон нь спорт заалтай бөгөөд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд дасгал хөдөлгөөн хийх, эрүүл мэнддээ анхаарч, урьдчилан сэргийлэх боломжтойгоор илүү давуу талтай.

Үүнээс гадна залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор старт ап төвийг орон нутгийн 120 сая төгрөгийн  хөрөнгө оруулалтаар нэмж тохижуулан байгуулсан байна.

Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифийг хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр бүх талаар хамтран, дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн НҮБ-ын Хүн амын сан тус аймагт хэрэгжүүлж буй хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр боллоо гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.


Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгын ажил 76 хувьтай байна  
Үзсэн: 324 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй