Шууд Chart

Азийн хөгжлийн банк, Жендэрийн Үндэсний Хорооны хамтын ажиллагаа эрчимжсээр байна

2022-09-26 15:44:25

Азийн хөгжлийн банкны Зүүн бүсийн хот төлөвлөлт, нийгмийн салбарын хэлтсийн Нийгмийн хөгжлийн ахлах мэргэжилтэн Хён Жу Юн, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын жендэрийн зөвлөх Г.Саранзаяа нар өнөөдөр Жендэрийн Үндэсний Хорооны Ажлын албанд ажиллалаа. Зочдыг Жендэрийн Үндэсний Хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр болон Салбар дундын бодлого зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Буянаа нар хүлээн авч уулзлаа.

Талууд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих гэж буй 8 төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031)-тэй уялдуулж, хамтран ажиллах талаар санал солилцлоо. Мөн Хөгжлийн төсөл бүрийн жэндэрийн мэдрэмжтэй байдлыг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ.

Эх сурвалж: Жендэрийн Үндэсний Хороо


Азийн хөгжлийн банк, Жендэрийн Үндэсний Хорооны хамтын ажиллагаа эрчимжсээр байна  
Үзсэн: 377 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй