Шууд Chart

"Монголын Хүүхдийн Зөвлөл"-ийг сурталчлах, оролцоог дэмжих уулзалт зохион байгууллаа

2022-09-29 09:53:21

"Монголын Хүүхдийн Зөвлөл"-ийг сурталчлах, оролцоог дэмжих уулзалт боллоо. Уулзалтын үеэр Монголын хүүхдийн зөвлөлийн гишүүд ирээдүйн зорилго, зорилт, бүтэц, үйл ажиллагааныхаа талаар төрийн болон бусад хүүхдийн оролцооны байгууллагуудад танилцуулж, цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцсон юм.

Тус хэлэлцүүлэгт НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон бусад хүүхдийн оролцооны байгууллагуудын төлөөллүүд оролцож, Монголын Хүүхдийн Зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар


"Монголын Хүүхдийн Зөвлөл"-ийг сурталчлах, оролцоог дэмжих уулзалт зохион байгууллаа  
Үзсэн: 394 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй