Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Хүний эрхийн тухай ярилцъя” хүндэтгэлийн лекц болно

2022-11-30 07:03:44

Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Корпорэйт Зочид Буудал Конвеншн Центр

09:00 цагт: Монголын Үндэсний Дотоод аудиторуудын холбоо IIA Mongolia Chapter-ноос жил бүр зохион байгуулдаг "Монгол Улсын Дотоод аудиторуудын конференци буюу Annual Conference 2022" хэлэлцүүлэг болно.


Улаанбаатар зочид буудал

10:00 цагт: “Хүний эрхийн тухай ярилцъя” хүндэтгэлийн лекц болно. Арга хэмжээнд ХЭҮК-ын дарга Ж.Хунан, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Аксель Никэйз болон бүх яам, агентлаг, хувийн хэвшлийн салбарын төлөөлөл оролцож, хүний эрх, эрх чөлөөнд тулгамдаж буй асуудлаар нээлттэй, чөлөөтэй ярилцана. Утас: 99028438


Миллиниум Плаза зочид буудал

11:00 цагт: НҮБ-ын Ардчиллын сангийн дэмжлэгтэйгээр Хэвлэлийн Хүрээлэнгээс хэрэгжүүлсэн сэтгүүлч, иргэний нийгмийн идэвхтнүүдийг чадавхжуулах төслийн хаалтын ёслол болно. Мөн иргэний нийгмийн идэвхтнүүд болон сэтгүүлчид нийгэмд тулгамдаж буй улс төр, хүний эрх, иргэдийн оролцоо, ил тод байдал, хариуцлага, сайн засаглалын тулгамдсан асуудлыг хөндөж, гэрэл зураг, дүрс, график, видеогоор хэрхэн илэрхийлсэн талаар мэдээлэл хүргэнэ. Утас: 97070709


Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим

11:00 цагт: Соёлын яамнаас соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тэнцвэртэй урсгалыг бий болгох, тогтвортой хөгжлийн төлөөх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгын хүрээнд "Аж үйлдвэрийн IV хувьсгал ба соёлын бүтээлч үйлдвэрлэл" зөвлөгөөн зохион байгуулагдана. Зөвлөгөөний хамтран зохион байгуулагчаар Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим, дэмжигч байгууллагаар Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл” ажиллаж, Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам, Оюуны өмчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс, Нийслэлийн ЗДТГ болон төрийн болон төрийн бус байгууллагууд, соёлын үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцоно.


Холидэй Инн зочид буудал

13:00 цагт: Хантайшир уулын аймгийн түүхэн замнал, хөгжил дэвшил, түүх соёлыг судлах, тус сэдвээр судалгаа хийсэн эрдэмтэдийн сүүлийн үеийн бүтээл туурвил, санал дүгнэлтийг хэлэлцэх эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 88106180


ӨНӨӨДӨР: “Хүний эрхийн тухай ярилцъя” хүндэтгэлийн лекц болно  
Үзсэн: 576 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй