Шууд Chart

Түүхий нүүрс, шахмал түлшний хэрэглээнд хяналт шалгалт хийлээ

2022-11-29 15:00:31

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн удирдлагууд түүхий нүүрс, шахмал түлшний хэрэглээнд хяналт шалгалт хийлээ. 

Баянзүрх дүүргийн хэмжээнд нийтдээ 53 мянга гаруй айл өрх шахмал түлш хэрэглэж байгаа гэсэн судалгаа бий. Хүйтний эрч чангарсантай холбоотой шахмал түлшний хэрэглээ нэмэгдэж байна. Тиймээс Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа М.Пүрэвжав, хэлтсийн орлогч Р.Баянжаргал нар хяналтын постууд, шахмал түлш борлуулах цэгүүд, Баянзүрх дүүргийн Шуурхай штабт ажиллалаа.

Дүүргийн хэмжээнд түүхий нүүрсний тээвэрлэлтэд хоёр цэгт хяналт шалгалт хийж байгаа. 11 дүгээр хороо буюу Хонхор, 28 дугаар хороо буюу Хужирбуланд байрлах хяналтын постуудаар одоогоор зөвшөөрөлгүй түүхий нүүрс тээвэрлэж нэвтэрсэн зөрчил илрээгүй байна.

“Таван толгой” шахмал түлшний борлуулалтын цэгүүдэд ажиллахад нөөц хангалттай байгааг хэллээ. Харин тээвэрлэлт, хадгалалтаас шалтгаалж шахмал түлшний уутанд гэмтэл үүсгэснээс шахмал түлш чийг авч, угаарын хий гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг учраас анхаарч ажиллахыг борлуулагчдад зөвлөлөө гэж Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.


Түүхий нүүрс, шахмал түлшний хэрэглээнд хяналт шалгалт хийлээ  
Үзсэн: 232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй