Шууд Chart

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 68 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

2026-04-13 08:54:35

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 4, гал түймрийн 68 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Алба хаагчид 2 иргэний аюулгүй байдлыг ханган, 2,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллав.

Гал түймрийн шалтгааны 73 хувийг ил галаас үүдэлтэй дуудлага эзэлж байна. Иймд ил гал гаргахгүй байх, үнс нурмаа тагтай саванд хийж, хашааны шар өвсөө  шатаалгүй цэвэрлэж, гэр болон байшин хорооллыноршин суугчид орчны хог хаягдлын галын аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.


Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 68 дуудлага мэдээлэл бүртгэгджээ  
Үзсэн: 125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй