Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч хөгжих эрх, тэгш хүртээмж сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

2022-12-06 15:50:12

Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 0-18 насны 12 мянга орчим хүүхэд байдаг. 2022-2023 оны хичээлийн жилд:

-   Сургуулийн өмнөх боловсролд 1439,

-   Ерөнхий боловсролд 6258,

-   Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад 777,

-   Дээд боловсролд 333 суралцагч суралцаж байна.

Боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, ингэхдээ чанарт онцгой анхаарах шаардлагатай талаар уулзалтын үеэр талууд ярьж байлаа. Үүнээс гадна Боловсрол, шинжлэх ухааны яам тусгай хэрэгцээт хүүхдүүдийн асуудлыг цогцоор нь авч үзэх, тэдэнд зориулсан эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролын үйлчилгээг нэг цэгт үзүүлдэг байхыг чухалчилж байгаа юм.

Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлохоос эхлээд төрийн бүх үйлчилгээг хамтарсан байдлаар чирэгдэлгүй үзүүлдэг байх нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээс гадна тухайн гэр бүлд олон давуу талыг бий болгоно гэж тооцож байна. Сурч боловсрох, нийгмийн харилцаанд орох, сэргээн засах болон бусад эрүүл мэндийн үйлчилгээг нэг дороос авах, нийгмийн хамгааллын үйлчилгээг ч төвлөрүүлэх чиглэлд онцгой анхаарах юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч хөгжих эрх, тэгш хүртээмж сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй